Өвдөх ч эрхгүй үхэж бүр болохгүй гүжирмэг дуунд бид дасаж орхисон 1994 он




"Олимпия монголд " залхуу ба хувцастай .2013он зураасан зураг Мажаа. | |
Эдуард Маинегийн уран зураг Олимпия бол хувцасгүй ба цэцэг барьсан боол эмэгтэй ба хар өнгөтэй мууртай зурагдсан байдаг билээ.Бас хамгийн их олон нийтэд ад шоо үзэгдсэн зураг гэдэг. | |
![]() |
Шүүмж сэтгэгдэл
Цаг хугацааныхаа хатууг мэдрэхдээ
Заавал түүнээс зуурах гэсэн яаруу улс
Амраг хайр хүсэл мөрөөдөл
Аз жаргал нэр төр
Цав цагаан бүхнээс хөндий гэсэн ч гэсэн ч
Цайлган үнэнгээ гээгээгүй гэвч гэвч
Дээсэн дэнсэн дээр бүхнээ тавьж хэрэггүй
Би мэдэрч харж ухаарсан шүү
Бүхний урд чичлүүлээ мэт
Бас үхэж байгаа юм шиг амьдарсан
Бүгдийн ард хөсөр ойчих зүрхнүүд
Шал худал инээдэг юм билээ
Шал согтуу архирдаг юм билээ
Муучилж байлаа үнэн үгс
Муухай байлаа юунаас ч илүү гээд гээд
Тээр тэндэх булангийн тэртээгээс биш
Түм түжигнэсэн олны дундаас хэн нэг нь
Мянга мянгантаа Омар Хаяамын шүлэг
Манайхны дуунд хамт уянгалахад
Уярч байхыг мэдрэх гайхамшигтайяа өлзий
Утга учир мандтугай гал усны агшин минь
2013 он.Ус бодол санааг хадгалдаг .Ус бол эм юм..Гайхалтай ус.Гайхалтай бодол санаа. Ижил байгаа бишүү.Жирийн амьдрал ахуйдаа өмсдөг сүү саалийн бор дээл л ЮНЕСКОд бүртгэгдээгүй болохоос цаг үеэ дагаж биш дагуулж эрх чөлөөт бодол санааг сансар огторгуйгаас дуудсан шиг инергилэг орон зай руу тэмүүлсэн авангард монгол дээл хувцас эд хэрэглэл уран урлал хүний соёлын хэм хэмжээнд аль хэзээний бүртгэлтэй монгол уран гоёл минь сайхан шүү.Гайхалтай.Бүр илүү гээч.Хангарьдийг билгэдсэн эхнэр хувцасын түүхийг сана л даа.Галт шувуу хэмээн тэмдэглэгдэн үлдэгч нүүдэлчид.Цааш даравч дардайсан тод мөр дурайх аж.Дарагдуулж байгаа ачлал дорой цаг нар юу эсийг өгүүлнэ вэ.
Дэлхийн усны өдөр.Ус,усны тухай ойлголт манайхны хувьд өнөөдөр зүгээр л тоо хэмжээ төдий ойлголт юм уу.Арай ч үгүй юмаа.Тэгвэл зуун хувь чандмань эрдэнэ хэмээн дээдлэн шүтэж байна уу.Бас л үгүй .Үнэн. Тэгвэл бас ус хар ус хэмээх хэмжээнд хүртэл доош үнэлэгдэх болсны томоо шалтгаан мөн байнаа.Эдгээр шалтгааны нэг нь мэдээж архи.Архины тухай муухай сэтгэгдлүүд.Нийтээр шахуу ууж хавтгайрсны хар уршиг.Тэр онцын санагдахгүй урьдын зүйл төдий мартагдах хөнгөн хөгжим.Үүгээр амьдруулж байгаа гоё мөхөөлдөсүүд нэг үгээр ур дүй муухайхан үй түмэн загварын шоу шоугаараа л өндөрлөхөд "Залуу насны хөг аялгууг гутаасан халтар аяга таваг муухай үнэр" цаашлаад 111ийг амралтийн газар шиг дамжих эрээвэр бүдүүлэг хөл хөдөлгөөн. сарын нэгнийг тооцож тэмдэглэлгүйгээр шүү. Эрээний вагон тосдог байснаа олон улсынхыг тосж хараа чилээсэн цаг хугацаа баллуурдсан ч мартагдахгүй хүний мөр сэтгэлд үлдээсээр. Цаг хугацааны тоглоом болсон залуу насыг басхүү нэгэн бодлын хэмх зэмлүүлэн бас өрөвдүүлнэм.Үүнтэй ижил нэг үгээр загварын шоу дэндүү бүхний хэмээх шошиго бүхий төмөр зүйлс хангир жингэр хийлгэн чирчихжээ.Дэндүү олноор нь. Тэдэнтэй зэрэгцээд .Жишээлбэл "Үндэснй авангард хувцас" гайхалтай хэдий ч чамирхах хэрэгсэл болж байгаа нь бас үнэн хэмээн хүлээн зөвшөөрөх олон олон хүмүүс байдаг шүү дээ.Өөрт нь байгаа эцсийн дусал цус нь хүртэл чоно гоо марал хэмээх хэм хэмнэлээр цохилон зүрхэндээ хайлан очдог хүмүүсийн түрүү эгнээнд баттай зогсож байх удган эхчүүд эмэгтэйчүүд зайран эрхэмсэгхэн настангууд болон залуус тэдний өмсгөл заавал өнө эртний байхуй хуягласан өмсгөлөөс гадна ондоо өмсгөл авангард загварийг сонгосон байвал үнэн галзуу ер бус харагдах боловуу. Чамирхах хэрэгсэл болж хувирч байгаа монгол хувцсаа аваръя уриа бүхий нийтлэл юүгээ үүгээр өндөрлөж өөдрөг чин сэтгэлийн үгсийнхээ хариуг цаг хугацаандаа үлдээе дээ. Хожимдсон ч гэлээ чандмань эрдэнэ усны өдөрт зориулсан ч юм шиг хандсан энэхүү халуун салхи хэний ч өмнө буруугүй хийгээд Дэндэвийн Пүрэвдорж гуайн Ардчилал миний би г надад өгсөн хэмээсэн үг аль ч намчирхал бас номчирхол хэрэггүй агшинг өөрийнхөө үзэсгэлэн төгс амар амгалан дэлхийдээ залруулжихуй тансаг ч юм уу даа.Жич үг бий.Намайг ийнхүү бичихлээр эрхэмсэг олон олон хүмүүс загварын ертөнцөд дургүй.Тэднийы хөдөлмөрийг үнэлэхдээ тааруу гэх мэтээр ойлгож болохгүй.Харин миний бие гоо сайхан хувцас загвар хийгэд загварын ертөнц түүний нөр их хөдөлмөрийг чин сэтгэлээсээ хүндэтгэдэг шүү.Миний бяцхан дүү тэртээ он жилүүдэд зургаахан настай байхдаа хүүхдийн загвар үзүүлдэг байсан билээ.
бичсэн: Majaa төрөл: |
(1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 566