Бялхам аж төрөл


Бахдам агшин
Хүнээ өсгөж бойтог манцуй урлах
Хүй орчлон амьд амьдрал
Ердийн сэтгэлийн хөг аялгуу
Ертөнцийн сэтгэлийг хуяглах нь
Өөр мэдэхгүй амьдрал юм шиг
Өр зүрх өгсөн өглөг цанхаа
Өрөвтас хоол хайсан гэх мэт үзэгдлээс зугтаагаа

Өглөө бүр ажиг сураг гэлцэн далай давалгаална

Намайг аварсан бялхам сэтгэл
Нартыг урмаар өнгөлсөн
Нарийн жимээс

Нас насанд намба заасан орон зай
Ааваа хэмээн шивэгнэж
Таныгаа цагын энэхэн үеүдэд үгүй байгаад нь уйтгарлаж
Та зүрхнээс зүрхэнд амьд байгаад итгэнэ
Би гайхалтай хамгийн хамгийн хэмээгдэн бахдмаар сонины нийтлэлүүдийг өөрийнхөөрөө үнэлж цэгнэн бололцоогоороо цуглуулдаг юм./гурван ч жил болсон байна/ Тэдгээрийн дотор 2008 оны Өдрийн сонины нэгэн дугаар дахь Т.Гэрэлмаа гэдэг бүсгүйн нэг ярилцлага <Арслангийн нэрэмжит шагнал гардуулах ёслол болно >гэсэн гайхалтай сурвалжлага хадгалагдаж байгаа болно.Энэхү гэгээлэг сурвалжлагын утга санаа нь ба мэдээлэл нь эхнээсээ эхлээд дуустлаа хөдөлмөр бас дахиад хөдөлмөр хэмээсэн байдаг юмаа..Гэгээн хөдөлмөрийн халуун салхийг та бүхэн миний адил надаас ч илүү ухаалгаар бас надаас илүү зөв зүйтэйгээр мэдэрч нандигнасан нь лавтайяа билээ.


бичсэн: Majaa төрөл: |
(0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 255