2013-03-16,18:20

Зураг мурагханыхаа тухайд

Шүлэг бичих нэрийн дор
Дуу аялан бүжиглээ ч юм уу
Үгсийн ай дахь хатадтай хөтлөлцөн
Үнэн бодлоор хүний нөхөд гайхуулан
Хүмүүн нь цаг хугацаа юуны шуурганд зэ
Хөөрцөглөж яваа эзэн сэтгэлээрээ
Зураг бүр дээр минь
Зээг дурайлгаад
Зуухан насандаа дүү минь нэгэнтээ
За баяртай хэмээн хэлэх нь үгүй
Зээ сайн сууж байв уу хэмээх нь сонихон чиг гоёхон юм уу даа


Онцгой их эрх мэдлийг цэцэгтэй зүйрлэвэл сүр бараа хэмээх сүүдэрт дарагдсан түүнд дурлагчид олон байх  юмаа.
♫♫Өнөө цагын ёж
Ямар нэг цэцгийг би дүрсэлмү
Ямар нэг их ямбыг мөрөөдмү
Тэр гуутай бурхан болон амилжээ
Тэр цуутай бүжиг болон дэглэгдсэр
Ямар нэг цэцгийг дүрсэлмү
Ямар нэг их ямбыг мөрөөдмү

Клод Леви Строс Онцгой эмзэгхэн цэцэгт оршихуйн сүүдэр хэрэгтэй гэж хэлсэн юм гэнэ.Хм , миний хувьд бодох л хэрэгтэй дээ.Сүүдэр ,байгалын сүүдэрээс ондоо ер бус энэ сүүдэр бол үлгэр домог  улиг болсон ойлголтоор хадмаллаатай бүхий л ойлголтууд
мэдээж мөн.Юу вэ гэвэл гомдмоор мунхаг нэгэн үйл хөдлөл ягшмал санаа чимээгүйхэн явсаар тэнэгхэн мунхаг гэнэн хонгорхон боловч уршигтай гэгч нь бас нэг ялихгүй биш сүүдэр бий болгоно.Нийгэм дэх бие хүн таны идэвхигүй сул дорой хэвшмэл дадал ууд   бүгд сүүдэр юмаа.Эргэн тойрныхоо бараан харанхуй мөн чанарыг байхгүй юм шиг хулчигананхан асан хөөрхий сэтгэхүй бүгд  дээд оюун ухааны хувьд сүүдэр болж явдаг юм билээ шүү.                               
бичсэн: Majaa төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 268

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)