2013-03-21,16:07

ХҮН БАЙНА ДАА УЙЛЖ ДУУЛЖ ЗӨВ БАЙЖ БУРУУ ХАРАГДАН ИНЭЭЖ ГОЁ Л АМЬДАРСАН ХҮМҮҮСТ ХАЙРТАЙ 2013 оны 3 сарын 21

Түүнээс биш зөв зүгээр байж байгаад л заагаад зураад зураад чадаагүй тэр бүхнийг нэгэнтээ ганганаад ганганаад шувууд уяраачихна гэжүү .Хүчрэгдэхгүй дээ ер нь.Сэтгэл гэдэг хий хоосон зүйл энэ тэр инээдтэй үгэнд харин итгэхгүй нь олон болчихлоо.Хүн эхлээд сэтгэнэ дараа нь бодох  тэгэхдээ үүний урьд зөн билиг бас дараа нь бас хожим нь мөн зөн билиг байх юм.Сэтгэл гэх тэр бол халуун салхи  бүхий дулаан орон зай ухаан бодол   оршихуй тэнээд  тэнээд л байж магадгүй хачин эрх чөлөө ч юм шиг.

Галзууосан
Муухай залхаг Булуутийн хогыг хараад
Маадгар алхлах тоодгор үрсийг хараад
Галзуурсан чиг
Гадаа маш хүйтэн цасаар шуурахад
Гал галдаа голомтын галтай дулаахан суух
Ган зам дээр тиг татах хүчтэй зогсдог сэтгэлээсээ
Хүн хүнээ хуурахад солиорсон юм билээ
Хүмүүний ёсыг сэргээн гагнан гагнан урлах хүсэлтэн зэ

Хайр найргүй солиорохдоо маш удаан зөн  билгээрээ эдгэрсэн юм гэнэ лээ.Одоо түүний ой ухаан гантиг мэт болд хатуу тиг хаана байдагыг мэднэ.Тэр одоо галзуу биш.Оюун далайн сувд нь бол сэтгэл гэдгийг бас мэдэх болсон.Тэр галзуу биш.Халуун салхи дулаан орон зайгаар дамжин аавтайгаа уулзахыг ухаарсан тэр элгэн дэлхийдээ амь нэг ухаант нэгэн болон бүр ирсэн зүрх болон дахин төрсөн байнам.Бялхам сэтгэл түүнийг аварсан ч юм шиг.Урьд нь хэн нэг  нь ачтан хэн нэгнийг аварч гэнэ гэж л сонсож байснаас бялхам сэтгэл хэн нэгнийг аварчээ хэмээн сонсоогүй зүүдлээ ч үгүй  явж  байсан балчир ухаажжчихжээ гэж. Бялхам сэтгэл бидний дэргэдэх эгэл зүрхэнд тансаг орд харшинд оюун бодол зүрх сэтгэлийг гололгүй тэнүүчилсээр.Юуны төлөө чухам юу  юу сүндэрлүүлээ вэ.                                                 ГАЗРЫН ДОР  " гэвч " НАР БАЙ , БАЙГААЧ

    Газрын дор нар .Олон олон нар бий.Хаа сайгүй тэднийг та мэдэрч болно. Хүсвэл та өөрөө тэдний нэгбайж болно.Үгүй ээ та тэдний нэг зайлшгүй байх хэрэгтэй.Нар.Энэхүү газрын дорхи нар нь ямар эрх ямбат сүртэй гэгч нүсэр гэгчийн титэм биш.Харин сэтгэл зүрхнээс цацрах гэрэл бүхий дулаахан хүмүүсийн тухай өгүүлэхэд нэг ийм сэтгэгдэл төрсөн билээ.  Эрхэм уншигч та өөрөө цааш бодох биз дээ."Амьд байхдаа үхсэн юм шиг олон хүн байх юм.Гэтэл аль хэдийнэ өнгөрсөн ч гэсэн амьд мэнд энх тунх яваа мэт  хүн бас байх юм" хэмээх нэгэн сэтгэгч   хэлсэн юм гэдэг. 
                                                                          

                                                                         ТОЛЬ
       

 Толь .Толь урсгал  тусгал.Толь .Толь гэхлээр хүмүүс нүүрээ тольдох толь төдий бодох нь бас үнэхээр өрөөсгөл бодол болно. Бүх л зүйлд  хүмүүс бидний сэтгэлийн толь , нэг хүний сэтгэлийн тусгал олон хүний сэтгэл зүйн тусгал  нь өөрийн дүр дурсгал, хэм хэмжээгээр   зураг тавилан бүтээгээ мэт оршиж байдаг даа.                                          
бичсэн: Majaa төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 507

Сэтгэгдэл:

Түймэр хэдий хүчтэй ч гэсэн зүрх сэтгэлийг гүйцэж аах нь юу л бол.
Бичсэн: Majaa хэзээ: 12:58, 2013-11-10 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)