2013-03-30,20:21

...Хүүхэд



2007 он.Өнчин хүхдүүдийг ирээдүйд гуниг үгүй баяр жаргал уруу хөтлөн дагуулж эрдэм мэдлэгийн  гэрэл гэгээгээр гайхуулах мэт  замчланхан  хөлгүй амьдралын баян далайд   шавь нараа үддэг асралт ачлалтай газарын нэг Эрдэнэт хотын Бүтэн Өнчин Хүүхдийн Асрамжийн Газар Энэрэл Төв билээ. Анх энэхүү төвд одоогоос яг арван жилийн өмнө нэг бяцхан охин дөрвөн өнчин дүүгээ дагуулаад тавуулаа ирж байсан гэдэг. Товчхондоо төчнөөн хүүхэд тэнд энд ажиллаж амьдарч явна хэмээх тоо баримт дурьдах нь гол бус байна.Харин газар дэлхийн бүхий л хүн зон сайн санаат хүн ард бүгд улмаар газар дэлхий чинь алагхан үрс та нартаа хайртай.Энэ үгийг үргэлж  санаж яваарай.Энэ  үг л хамгийн гол нь гэх гэсэн юм шиг дахин дахин уншиж үзэн бичиж байна. Та нар минь хаа ч явсан хаа ч очсон сайхан амьдраарай.Сайн үйл бүтээгээрэй.Сэтгэл бүтэн явбал заяа бүтэн явдаг юм шүү.Бусадтай сайхан нөхөрлөөрэй.Бялхам сэтгэлээр энэ ертөнцийг хорвоо хэзээ ч  дутааж байдаггүй гэдэг шүү.Тэгвэл та бүхэн  үүгээр бас  аз жаргалыг урлалцан сайн сайхан өнгөлөг өөдрөг эрч хүч дүүрэн амьдраарай. Сэтгэлийн боловсролоор тэнүүн хорвоог инээмсэглэн анзаарч хүмүүс орчингоо хайрлахын учрыг ухаарч агь анхилуун залуу насаа дурсгалтай өнгөрөөгөөрэй.Тухайн 2007 онд миний бие жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг гайхалтай тоглолтыг нь сонирхон нулимастай зүрхэндээ ийн шивнэн  зогсож асан олон олон хүмүүсийн сэтгэлийн үгийг  яг тэр өдрийн энэхэн мэдрэмжийг хожимын өнөөдөр ийнхүү амьхан энэхэн ухаанаараа эх хүний сүү шиг цагаан сэтгэлийн өргөл болгон эрхэмлэн илгээж байгаадаа маш их баяртай байна.  Энэ тийм янзтайхан сэтгэл юмаа .Өнчин сэтгэлийг хэн нэгний өмнө бүлээн зүрх шиг инээлгэн илггээх инү.









бичсэн: Majaa төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 204

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)