2013-04-06,14:38

ҮЛГЭР ДОМОГ БУЮУ МАРТАГДАЖ БАЙГАА БА МАРТАГДАЖ ЭХЛЭЖ БАЙГАА МОНГОЛ ҮГС ЯАМАЙ,ЯАМАЙ

2013 оны 4 сарын 6 нд бичиж эхлэн 7 нд үргэлжлүүлэв./ ЖичМиний блогоо бичигч хүндэтгэлт Мажаа  нэртэй  ижил эрхэм Мажаа гэсэн нэрээр  тэгэхдээ блогоо чингэж нэрлэн нэг хүн саяхан шинэ блог нээсэн байна  билээ ./ Юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.Энэ тухай бичие хэмээн бодож явсаар өнөөдөртэй золголоо л доо. Монгол хэл маань маш баялаг .Гадаад хэл  өргөн хэрэглэгдэх болсноор зарим үг гээгдэх тийшээ болсон нь нууц биш.Бас залуу үе маань боловсрол соёлын хэмжигдэхүүн нь эх хэлний маань мэдлэг зайлшгүй гэдэгийг хүлээн зөвшөөрөх болсон.Монголоороо гоёёо.Би монголоорооо гоёх дуртай шүү гэлцэж байгаа хүмүүс олон байна.Тэгвэл миний мэдэж байгаагаар яг ий м монгол үгийг бидний жаахан байхад ингэж хэлээд тэр хайрлам бас харамсам  үгийн утгатай төстэй  үгийг ингэж гадаад үгээр орлуулаад байх юм.Ийм бодол төрүүлсэн үгнүүдийг англи хэлээр нь эрхэм та өөрөө болгооно буй за.За ингээд жагсаах оролдлого хийх гээд үзвэл...Эхлээд  эх хэлнийхээ "этгээд  үгний "тухайд    санаагаа  илэрхийлэн тодотгох нь.Этгээд үг.Өвөрмөц үг .Энэ хоёрыг салгаж ойлгох  ёстой.Зарим үед хэлний соёлд гадуурхагдах маягтай орших этгээд үг нь  бүдүүлэг үгээс онцлог хийгээд гадаад үгний шууд ухагдахуун биш? мөн? .Иймэрхүү асуулт  бүхий давааг давчихвал толгой холбосон маш гайхалтай өвөрмөц хэлц үг шиг толгой холбохгүй ч гэсэн  шинэ утга агуулга товч тодорхой хэллэгээрээ ач холбогдогдолтой хийгээд  хэзээ ч  улс төр нийгмийн ямар ч цаг үед хаягдаагүй ард түмний сэтгэлгээний нэгэн хөгжилтэй  шударга бас их өвөрмөц  цэвэр сэтгэлгээний үг хийгээд цэг таслал бүхий санаалаг илэрхийлэл билээ..Эрхтэн дархтан хэн нэг нь дургүйцэвч гээгдэхгүй хувирсан ч чансаа  алдахгүй өвөрмөц этгээд  монгол үгтэйгээ цэцэглэсэн залуу үе.Үе үеийн эрхэмсэг азай буурлууд өлзийлөг цайлган хүн ард минь ээ.Нэг үгээр дүрмийн бус үг гэж бас тодорхойлогдож байгаа үгс болно. Дэлгэрэнгүй цааш өгүүлэхэд  мартагдаагүй  харин ч өргөн хэрэглэгдэж байгаа сайхан этгээд үгнүүд  үнэхээр сонирхолтой.. Эрхэм та бүхэн  мэргэн оюундаа болгооно буй за. Миний бие энэхүү гэгээлэг нийтлэлийнхээ үргэлжлэлийг тэмдэглэл маягтай  үргэлжлүүлэх хүсэлтэй  байгаа юм.Цаг үеийн  зөрчил түүний нэхсэн ганган нэхээс .Үүнийг гишгэн гишгэн санах  хэрэгтэй олон зүй тогтолын дотор мартагдаж байгаа хүнийг олох гэж байгаа юм шиг санагдаж байна.Түр завсарлая даа.Тэртээ он жилүүд дэх томоогүй түүхэн цаг мөчүүд. Балчир би хоёр хөгшинтэйгээ амьдарч байсан тэр үед садангийн охин бид хоёр ямар нэг таалагдахгүй байгаа  тэр санаагаа энэ үгээр илэрхийлж байлаа.Яамай,яамай гэчихнэ.Хоёр хөгшин нөгөө хоёр ингэж байнаа гээд уурлахгүй харин хөхрөлдөж байдагсан.Заримдаа ядардаг л байсан байх даа.Дөрөв орчим настай байсан бид хоёр хөөрхөн ижилдэн гоё даашинз оёулан эргэлдэж тоглоно.Хоёр хөгшин хүүхдүүддээ ширүүлдэггүй сайхан хоёр буурай  байж дээ.    Харин одоо өнөө үед болоо шүү дээ гэсэн санааг дээрх яамай яамай гэдэг үгээр хаа нэг илэрхийлж байх шиг байна даа.Мөн яамай байлгүй буюу гайгүй байлгүй үгүй ер гэсэн шиг санаа илэрхийлэгдэх "яамай, яамай " үгс  зүгээр л мартагдаж  гээгдэх  гэж үү.Үгүй ээ үгүй.
                                                                
                                                               ҮЛГЭР ДОМОГ

Үлгэр домгийн бүхэн далд санаа  сэтгэл .Үлгэр домог .Үлгэр домог өөрөө чухам сэтгэл.Өөрөө үлгэр домог зөн билгийн  хүүрнэл далд ухамсрын бүтээл сонсгол.Цаг төрийн байдлаар шашин гэдэг талаасаа үгүйсгэгдсэн мушгин гуйвуулагдан өөрчлөгдсөн  тал мэдрэгдэх үлгэр домог.Шоо үзэгдэн доош буулган үлгэр домог хэмээн худал хийгээд бүтэшгүй хий хоосон мөрөөдлийг үлгэр домог хэмээсээр өнөөдөрийн цаг үе.  Домог нь ямар нэг бахдам бахархам үлгэр дууриал болом хувь хүн боон түүхэн гавьяатай үйл явдлыг чингэж ойлгон хэлэлцэнэ. Харин би бүдгэрч нийгмийн тоостой өлөв долов  хэт хэмээх хийрхэл ч юм шиг  хөл  хөдөлгөөний дунд харагдахаа байгаад далд хэмээн тодотгогдох болсон ухамсрыг ил ухамсар хэмээн ярьж бичиж ойлголцох цаг үе хоёрын гүүр болсон бүтээлч оюун санаа .Энэ бол өнөөдөр үлгэр домог.Инээдтэй.Бас их хөгжилтэй . Бүхий л хүмүүс гэнэн балчир насандаа сонсож байсан өнгө гэрэлт гайхамшиг байх " үлгэр домог".Гайхалтай туульс .Далд ухамсар бол бялхам сэтгэл .Тэр зөн билигтэй салшгүй  хамт байдаг юм бол.Ил ухамсар бол нийгэм даяар хүлээн зөвшөөрч байгаа хэвшмэл ёс түүний хүрээнд төлөвшиж ирсэн бие хүний зан төлөв бүхий бодолтой ухаан эд бүгдийн цогц ойлголт билээ.Далд ухамсар бол ертөнцийн ухаан бодлыг амьдрах  энх санаа бялхам ухаанд тэгш өгөх эрмэлзлэл маш олон жилийн нийгмийн хөгжилөөс хөгжилд хүлэгдэж баглагдаа нь үгүй сэтгэлэгийн илгээмж угшил зөн билиг бүхий  чимээгүй амгалан ороны ухаан нь юмаа даа. 
                                                           ГАЗАР ТАРГАЛУУЛАХ МОНГОЛ УХААН "  МАРТАГДАХ  БИШ УМАРТАГДАХ " ЁСГҮЙ ЮМАА

 


   Монголчууд газраа хамгаалах үүднээс монгол хар ухаан юугаар болгоон болгоон маш олон зүйл зөв хэвшилийн хэмжээнд хүргэн эрхэм сайхан олон зан үйл зан заншил бүхий гайхамшигтай ард түмэн юм гэдэг.  Хэмжээтэй ,хязгаартай, эмзэг хөрс, байгаль эх.Энэ ухагдахууны салшгүй их эх   газар ээжийн өгөөж .Тэдгээрийн нэг нь мэдээж билчээр уул ус .Үүний дотор мод чулуу түүнийг байрнаас хөдөлгөх  нь маш буруу аймаар үр дагавартай.Энэ ойлголт монгол хүн бүхэн цээжээр мэдэх бодит аж  байдлын эрхэмлэж ирсэн сайхан зан үйл байв.Яагаад байв хэмээх нь энэ вэ дээ.Бүр хүннүчүүдийн үеэсээ газар тариаланг эмзэг хөрс хатуу ширүүн уур амьсгал бүхий байгалын дөрвөн улирал. үүндээ тохируулан газар тариалан эрхлэн аж төрсөн ахуйн соёл нь өнөөдрийн бидний үед
мартагдах бус умартагдах ёсгүй хэмээн өчүүхэн би эмзэглэж байгаа бөгөөд чухам энэхүү санаа бүхий байсан хашгираа бүхнийг зүрх сэтгэлээсээ хүлээн авч байдаг бүх хүнтэй адил басхүү гадаад дотоодын олон олон эрдэмтэд эргэж сэргэхээргүйгээр хөрсөө монголчууд гэмтээж байсан түүхийг хайгаад хайгаад олоогүй гэлцэн шагшин гайхаж бахархаж байсан түүхээсээ суралцах  нь зүйтэй хэмээн сэтгэдэг шүү.  Жич газар таргалуулсан бялхам түүх минь .Тэр эгэлхэн түүх хэрхэн боссоныг мэдэх хүмүүс мэднэ.Мэдэх сөхөөгүй амьдарсан нь анзаараач. Газраа хамгаалах гэсэндээ ядран ядран тариалангаа эрхлэлгүй дан мал аж ахуйгаа зүтгүүлэн зүдсэн он цаг мэлмэрдэг юм билээ .   
бичсэн: Majaa төрөл: | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 776

Сэтгэгдэл:

Өглөө болгон над шинэ юм биш хуучин байснаараа бас байвал дээр байсныг мэдэрч босох олон өдрүүдийг би ингэж л угтаж байна даа.Цавагтай малгай өмсдөг байсан элэнц эмэг ээж минь ааруул хурууд сүү саалийн тэрлэгтэйгээ гадаахь ажлаа амжуулах элэнц нагац эгч нар минь газартаа шингэсэн ч дуу шиг амьдралд амьд хатамжит газартаа шингэн үр хойч ахан дүүсээ сургах хүслээр бялхам санаанд амьд юм шиг буцах шувуудийн ганганааг маньтай адил үдэж биш харин угтаж байга ч юм билүү.Юм хийсэн бөгөөд хийж байгаа хүмүүсийн дэргэд би юу ч хийгээгүй.Тэгсэн хирнээ цаг хугацаанд би дандаа чирэгдэж явна даа.Өршөөгөөрэй.Сайн үйлс дэлгэрэг. Блогоос блогт бусдад сонин түгээж байх ил захидал бүхий торгон агшин өргөн байг дээ.
Бичсэн: Majaa хэзээ: 10:43, 2013-04-17 | Холбоос | |
tgd haana bgaaan be
Бичсэн: Зочин хэзээ: 20:50, 2013-04-06 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)