ЗАМИЛАНГЫН ЗАН
Хачирхал.Чөтгөр таныг бурхны амарлилын голд хүртэл отсоор байхад,бурхан харин чөтгөрүүдийн дунд зөвхөн уулзахаар хүлээх юм даа.Тийм.Тэр дүр гарган аль гурван сарын эхээр нэг зүйл зээг мэт зураасан зураг дээр ажиллаж гэнэ.Гээд орхиж явсаар дөрвөн сарын эхээр өнөө зураг дээрээ дахин ажиллаж гэнэ. Энэ тэрхэн хугацаанд энэхүү зургаа цааш зурах хэрэгтэй эсэх талаар урьдчилан бодож төлөвлөөгүй зүгээр л санаандгүйхэн далд хийснээ гарган ирж хартал олон зүйл дутуу үлдээсэн харагдсан тул дахин зурахаар шийдэж басхүү нэгэн зүйл гарчигын дор эвлүүлэн найруулах гэсэн санаанд нь ингэж тэгж засварлавал тохирох юм байна шүү гэх мэт чухал сэтгэлээр тэрвээр буюу миний бие тухайн зурагаа үргэлжлүүлэн зурж билээ.Гэтэл энэхүү зураг маань ер бүрэн дуусах шинжгүй учир нь санаанд минь нэг л хүрдэггүй. Нэг л зүйл ямагт дутагдсаар.... Эцэст нь би энэхүү зурагаа энэ хэвээр нь үлдээхээр шийдсэн юм .Яг л миний блогийг чимээгүйхэн сонирхон ажиглаж бас бололцоогоороо уншиж байгаа эрхэм та бүхэн маань бас миний блог би өөрөө багтаж байгаа гэх мэт агуу нэгэн ертөнцийн жуман үйл хэргийн дэргэдэх ийм нэгэн яриа хөөрөө дүүрэн аяны богц бүхий энэхэн замилангын зан янзтай нэг л тийм ихэмсэг дүр дүрсүүд үлдчихлээ.Замилангын зан.Нар .Зүрхэн биетэй хүн.Цагтай бус хогтой уралдсан улс.Эдгээр үгс уучлаарай, бүгдээрээ сайхи зурагтаа өгөх хэмээн ихэд хайсан нэр билээ. Эдгээр нэрсийн алийг нь ч сонгосонгүй. Зүгээр нэр оноохооо азналаа. Гэхдээ огт нэр өгөхгүй үлдээхээ ч эс төвднөм.
бичсэн: Majaa төрөл: |
(0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 284